m.mn
түрүүлж мэдээлнэ
Ерөнхийлөгч
2024.09.01 10:33
3994
“Олон Улсын Эрүүгийн шүүхээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Bold Tovuu нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАН ЗАХИДАЛ ИЛГЭЭЖ:” гэсэн гарчиг бүхийн пост түгээжээ. Тус пост нь 186 реакц, 10 сэтгэгдэл авч, 122 удаа цааш түгээгджээ.

Ateo Breaking” нь Орос хэл дээр мэдээлэл түгээдэг Телеграмын суваг юм. Тэрээр 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х (хуучнаар Твиттер) дээрээ дараах уриалгыг гарган, бусдыг түгээхийг уриалжээ. “Ateo Breaking” мэдээллийн албанаас гаргасан энэхүү уриалгыг орчуулан түгээхдээ “ОУЭШ-ээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал илгээж:” гэсэн толгой нэмж, мөн “Хүндэтгэсэн,” гэх хэсгийн дараах “Ateo Breaking” хэсгийг хасжээ.

Энэхүү уриалгын талаар Ateo Breaking Телеграм дээрээ дараах тайлбарыг өгсөн байна.

Ateo Breaking мэдээллийн редакц Монголын оршин суугчдад зориулсан сурталчилгааны кампанит ажил зохион байгуулжээ. Монгол дахь идэвхтэй твиттер хэрэглэгч бүр бидний давж заалдах гомдол болон Гааг дахь олон улсын шүүхийн шийдвэрийг харах болно. Ateo Breaking-ийн уншигч бүр лайк дарж, дахин жиргэж, сэтгэгдлээ үлдээснээр мессежийг түгээхэд тусална.

Дүгнээд хэлбэл, Ateo Breaking нэртэй мэдээллийн редакцаас гаргасан уриалга захидлыг Олон Улсын Эрүүгийн Шүүхээс ирсэн захидал мэт мэдээлж, төөрөгдүүлжээ.

Эх сурвалж: Factcheck MFCC