Орчин цагт утас интернет, тоглоомоос эхлээд хүүхдийн сонирхлыг татах зүйлс хэтэрхий олон эсрэгээрээ анхаарлыг төвлөрүүлэх үнэхээр хүнд. Иймээс ч хүүхдийн сурлага хүмүүжилд сөргөөр нөлөөлж, хичээлээ хийхгүй хоцрогдохшалтгаануудын нэг болж буй. Энэ нь хоцрогдол арилгах олон сургалтын төвүүд үүд хаалгаа нээх шалтгаан болоод зогсохгүй зах зээл байгааг илтгэж байна.
Энэ олон сургалтын төв дундаас “Фэст академи” чанараараа тэргүүлж, тэр дундаа EQMATH аргаараа Эрка багш ялгарч байна. Тэгвэл Д.Эрдэнэсүрэн гэж хэн бэ?
Түүний аавыг О.Даваадорж гэдэг. Зоотехникч мэргэжилтэй. Дөрөвдүгээр ангийн бяцхан Д.Эрдэнсүрэн чадахгүй байсан өгүүлбэртэй бодлогоо ааваасаа асуухад багшаас нь өөрөөрсонирхолтой аргаар зааж өгснөөр түүний хувь заяа математикийн хичээлтэй холбогдсон гэхэд хилсдэхгүй.
Би юуны төлөө төрсөн юм бол, би юунд сонирхолтой юм бэ гэхчилэн асар их яагаад, яагаад гэх асуулт бяцхан Д.Эрдэнэсүрэнг зовоож байсан ч математикт дурласнаар өөрийгөө олж, мэргэжлээ ч сонгожээ.
Д.Эрдэнэсүрэнг математикийн багш болоход аавых нь нөлөө асар их байв. Учир нь “Чи математик бодож чадаж байвал бусдыг нь бүгдийг нь чадна” хэмээн тооны ухаантай амьдралыг нь холбосон нь нэг талаар багш болох аавых нь мөрөөдөл, нөгөө талаар Д.Эрдэнэсүрэнгийн амьдралыг утга учиртай, өөрийгөө олоход нь тусалжээ.
Арван жилдээ Монгол-Туркийн сургуульд суралцаж, ажлын гараагаа Монгол Туркийн сургуулиас эхэлж байсан ч багш бүрийн тоондоо сайн цөөн хүүхэдтэй ажиллаад нийт масс хаягдан үлдэж байгаа нь таалагдаагүй байна.
Иймдээ ч ЕБС-ийн тоондоо сайн хоёр гурван хүүхдийн сүрэнд дарагдан, ард нь хоцрогдон үлдэж буй массын математик сэтгэлгээний төлөө ажиллах зорилт тавьсан нь өнөөдөр биеллээ олоод байна.
Математикийн сургалтын төвийг мэдээж асуудалтай, хоцрогдсон, түвшин ахиулах зорилготой хүүхдүүд л зорино. Эрка багшийн арга барил онцлог бол хүүхэд хэддүгээр ангиасаа хоцорсноос үл хамааран нэг жилийн дотор хоцрогдол арилгаад зогсохгүй түвшин ахихыг баталгаатай хэлдэг байна. Эрка багшийн сургалтдаа ашигладаг сонгомол арга нь хүүхэд бүртэй тулж ажиллах. Тулах тулахдаа математик зааж биш харин зүрх сэтгэлд нь ойртож, итгэлийг нь олохыг чухалчилдаг.
Математикийн сургалт байж хүүхдүүдтэй ярилцаж, дотоод сэтгэлийг нь нээнэ гэхээр мэдээж хэн бүхэнд сонирхолтой нөгөөтэйгүүр үр дүнд нь эргэлзэж таараа.
Гэвч үр дүнтэйг нь өөр дээрээ туршиж арав гаруй жилийн хугацаанд боловсруулж, туршиж үзсэний дүнд EQMATH дасгалжуулалтын хөтөлбөрөө боловсруулжээ.
Багшийн эрдмийг шавиас гэдэг. Тэгвэл сүүлийн найман жилийн хугацаанд 1500 гаруй хүүхэдтэй ажилласнаас 250 нь Кембрижийн хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуульд элсэн суралцсанаас сургалтын арга барил үр дүнтэй байгааг нь баталж байна. Мэдээж хүүхэд бүрийн зорилго өөр учраас сургалтад хамрагдсан бусад хүүхдүүд салбар бүртээ манлайлж байна.
Д.Эрдэнэсүрэн “Тоо бол томъёоны хэл. Хүн хэл сурахдаа ярьж, сонсч, харж, бичих гэхчилэнгээр дор хаяж дөрвөн мэдрэхүйгээ ашиглан сурдаг. Тэгвэл хүүхдүүд тоо сурахдаа ярих болон сонсох мэдрэмжээ тас хаачихдаг нь математик ойлгохгүй байх, хоцорч үлдэх шалтгаан болдог. Иймээс хүүхдүүдтэй уулзсан цагаас эхлэн өөрийгөө тэдэнтэй ижил 13 настай хэмээн сэтгэдэг. Өөрийн 13 настай үедээ тулгарч байсан бэрхшээлээ ярьж, тухайн үед хэрхэн даван туулсан туршлагаа хуваалцдаг. Улмаар хүүхдэд бэрхшээлийг даван туулах итгэл төрж, цаашид амжилттай суралцах үндэс болдог. Хамгийн гол нь үүнийг тухайн хүүхэд хүлээн зөвшөөрөх нь чухал” гэсэн юм.
Тоо уйтгартай юу гэвэл тийм. Хүн бүр ч дуртай биш. Тэгвэл Эрка багшийн туршлагаас үзвэл хүүхэд бүр математикч байх боломжтой. Гол нь түүний суралцах хүслийг төрүүлж, өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэх нь чухал гэдгийг тайлбарлалаа.
Яагаад , яагаад болохгүй гэж ? гэх асуултаар өөрийгөө хөглөж, математик дундаас өөрийгөө олсон Д.Эрка багшийг наймдугаар ангийнхан андахгүй. Иймдээ ч урдаа илүү том зорилт тавин хичээлээсээ хоцрогдсон массын математик сэтгэхүйг тэлэхийн төлөө зорилгоо илүү томоор тодорхойлж, ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролыг өнгөтэйгээр харж байна.