Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.09.02 10:49
1690
Ц.Раднаа: Төрийн далбаа зургаан удаа намирахад монголын ард түмэнг баярлаж байгаа байх гэж л бодогдсон

Биеийн тамир, спортын улсын хорооноос хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ээс нэг дор 6 алтан медаль хүртсэн 90 настай Ц.Раднааг хүлээн авч уулзаж, хүндэтгэл илэрхийллээ. 

Тэрбээр " 90 нас гэдэг өндөр нас юм билээ. Гэхдээ 90 насанд ингэж гүйж дэлхий дахинд оролцоно гэж бодож байгаагүй. Манай спортын байгууллагууд оролцуулж, байгаад баярлаж, өөртөө болон ард түмэндээ баярлаж байна. Шагнал авахад их сайхан байсан. Төрийн дуулал ард эгшиглэж, төрийн далбаа зургаан удаа дэлхий дахинд гаргаж байгаа явдалд монголын ард түмэн баярлаж байгаа байх гэж л бодож байлаа. Би өглөө 05:30-д босч цайгаа уучихаад өглөөний бэлтгэлд гарна. Өдөр ирж цайгаа уугаад өдрийн бэлтгэлдээ гарч давтан гүйлт хийнэ. Үсрэх харайх гэхчилэн биеийн хүчний дасгалуудаа хажуугаар нь хийнэ.

Ахмад мастеруудын олимп гэж бий. Энэ олимпт би 95- тай орох болов уу. Тэтгэвэрт гарсныхаа дараа хагас бүтэн сайнд хоёр өдөр амарч, бусад үед Цэцэрлэгт хүрээлэнд байнгын бэлтгэл сургуулиа хийдэг. Бэлтгэлээ таслаагүйн ач гарч байна.