Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.02 16:07
2317
Дэлхийн 6 хэлээр хэвлэгдсэн "Миний амьдралын замнал" номын нээлт боллоо

Америк мөрөөдөлдөө хүрсэн түүхээ ном болгон дэлхийн 6 хэлээр орчуулан түгээж буй доктор Дэвид соны "Миний амьдралын замнал" номын нээлт боллоо. Номын гол дүр болох доктор Дэвид сон нь 1968 онд 30 насандаа Америк мөрөөдлөө тээн АНУ-д хөл тавьж компьютерийн инженерчлэлээр суралцан өөрийн ур чадвараа хөгжүүлснээр ахиж дэвшин "ICT" компани байгуулж Ази, Европ болон Африкт салбаруудаа нээсэн байна. Мөн тэрбээр БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудлын загварыг гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж байсан түүхтэй. Өдгөө тэрбээр дэлхийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоо биелүүлэхээр IGlobal University их сургуулийг үүсгэн байгуулж Солонгос төдийгүй дэлхийн 50 гаруй орноос ирсэн оюутан залууст боловсрол олгож байна. Оюутан залууст өөрийн амьдралын түүхээ хуваалцах зорилгоор ийнхүү "Миний амьдралын замнал" номоо Орос, Монгол, Англи, Солонгос зэрэг дэлхийн 6 хэлээр хэвлэжээ.