Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.09.04 08:47
2420
Танилц: УИХ-ын гишүүн П.Батчимэг гэж хэн бэ?

Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгов.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар; 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар сонгосон юм. Тэгвэл уншигч та бүхэнд шинэ сайд, гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байгаа билээ. 

Энэ удаа УИХ-ын шинэ гишүүн Пүрэвийн Батчимэгийг танилцуулж байна. 

Боловсрол:

1982 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын арван жилийн II дугаар дунд сургууль

1988 онд Орос хэлний багшийн дээд сургууль, Орос хэлний багш

2001 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер
 
Ажлын туршлага: 
1988-1995 Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 2-р 10 жилийн дунд сургуульд орос хэлний багш
1995-2000 Цагдаагийн академид багш, ахлах багш
2000-2003 Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газарт мэргэжилтэн
2004-2007 “АПУ Импекс” ХХК-д Ерөнхий захирал
2007-2018 “АПУ Трейдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2008-2012 НИТХ-ын төлөөлөгч
2012-2016 НИТХ-ын төлөөлөгч
2016-2020 НИТХ-ын төлөөлөгч
2017-2024 “Гофро” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2024 оноос Ардчилсан намын дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
 
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна
Нийт орлого:3,7 тэрбум
Өөрийн орлого: 3,6 тэрбум 
Гэр бүлийн орлого 128,6 сая бол 2,1 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, авто зогсоолтой. 110 саяар үнэлэгдэх 3 автомашинтай аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжийн тухайд 914 сая төгрөг хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.