ЭМД-ын санхүүжилтийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд: Энэ оны төсөвт суулгасан санхүүжилт тусламж үйлчилгээндээ хүрэхгүй байх эрсдэлтэй байгаа. Гэхдээ он дуустал маш олон төрлийн зохицуулалт хийж, тусламж үйлчилгээг тасалдуулахгүй ирэх оны төсөвтэй золгох төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна.
Хэд хэдэн төрлийн зохицуулалтууд хийгдэхээс өөр аргагүй байгаа.
Капитал болон Чингис хаан банкнаас 108 тэрбумын авлага байгаа. Гэхдээ 2012 оноос хойш эрүүл мэндийн даатгалын сан нийгмийн халамжийн сантай хамт байхад үүссэн өрний асуудал. Харин 2016 онд ЭМД-ийн сан салахад өртэй нь хамт салгасан. Гэхдээ 2020 онд шүүхийн шийдвэрээр 60 орчим тэрбум төгрөгийн авлага авсан байгаа. Харин үлдсэн өр авлагыг хэрхэн яаж авах вэ гэдэг дээр ажиллах ёстой.
Шууд дамжуулалт: