Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар хилийн цэргийн ангид дэглүүлсэн цэргийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм. Харин тус асуудлын талаар хил хамгаалах байгууллагаас тайлбар мэдээлэл өгсөн байна.
ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзориг: 2024 оны 9-р сарын 3-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цэргийн ангид алба хааж буй цэрэг дэглүүлсний улмаас хагалгаанд орох гэж байна гэх мэдээлэл цацагдсан. Тус асуудлын талаар Сүхбаатар аймгийн 0146-р ангийн эрүүл мэндийн төвийн алба хаагчид, эмч нар хилийн салбаруудад үзлэг хийж байгаад 2024 оны 1-р ээлжээр татагдсан 2 хугацаат цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдэгийг илрүүлж, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, ар гэртэй нь холбогдсон. Эцэг эхийнх нь зөвшөөрлөөр өрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийж байна.
2 цэргийн өвчний шинж тэмдэг гадны нөлөө байхгүй, гэмтэл бэртлээс үүсдэггүй өвчин. Удахгүй төлөвлөгөөт хагалгаа хийгдэнэ.