Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.04 15:19
896
П.Өлзийтөгс: Энэ зун хуучин барилгыг буулгаж дунд ахлах ангиуд түрээсийн байранд шилжсэн

Нийслэлийн Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн зарим сурагчид стандартын шаардлага хангаагүй орчинд суралцаж байна, сургуулийн барилгыг нураасан гэх мэдээллийн дагуу тус сургуулийн захиргаанаас тодрууллаа. 

Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн захирал П.Өлзийтөгс: "Хичээлийн А байр 1966 онд баригдсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас 2024-2026 онд нийслэлийн хөрөнгө оруулалтын 16.7 тэрбум төгрөгөөр баригдах төсөв батлагдсан. Иймээс энэ зун хуучин барилгыг буулгаж дунд ахлах ангиуд түрээсийн байранд шилжсэн.

Одоогоор Бага ангийн 36 бүлэг бага сургууль дээрээ, 3-р ангийн 7 бүлэг Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-ий байранд, дунд ангийн 28 бүлэг Кортиновис ХХК-ий (Чулуун-Овооны тойргийн урд) байранд, ахлах ангийн 15 бүлэг Отгонтэнгэр их сургуулийн А байранд тус тус хичээллэх бэлтгэл ажил хангагдаж байна. Ийнхүү дээрх 4 байранд 86 бүлгийн 3650 сурагч хичээллэнэ" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: