Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.09.04 17:14
3131
НИТХ-д нэр дэвшигч Ж.Батбаясгалан 732 саяын орон сууц, 140 саяын хурдан удмын адуутай

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Ж.Батбаясгалан гэж хэн бэ?

Тэрбээр, сургуулиа төгсөөд Улсын Их Хурлын Тамгын газраас эхлүүлээд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, 2016-2020 онуудад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал, хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр  орлогчоор ажиллаж байжээ.

Мөн 2018.12-2019.02, 2020.06-2020.10 онуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан нэгэн. 

Тэгвэл түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдъя.

Ж.Батбаясгалангийн өөрийн орлого нь 2019 онд 103,9 сая байсан бол 2020 онд 169 сая, 2021 онд 326,7 сая болж өссөн байна. Харин 2022 онд 104.5 сая, 2023 онд 79.6 сая болж буурчээ. Гэр бүлийн орлогын тухайд 2019 онд 207.4 сая байсан бол 2023 онд 42 сая болж мөн л буурчээ.

732 саяар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 35 саяын микроавтобустай, 140 саяын хурдан удмын адуу болон мал аж ахуйтай.

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл: Дотоодын банканд 2019 онд 195.7сая байсан бол 2023 онд 19 сая болж буурсан бөгөөд 103 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй аж.

Харин бэлэн 80 сая төгрөгтэй, 88 сая төгрөгийн авлагатай, 10 сая төгрөгийн зээлтэй гэж Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ.