ХЭҮК-оос сүүлийн үед анхаарал татаад буй ОХУ-ын айлчлалын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг саатуулсан болон хоёр цэрэгтэй дүрмийн бус харьцаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх асуудалтай холбоотой
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлстийн дарга Г.Ууганбаатар: ОХУ-ын ерөнхийлөгчийн албан айлчлалтай холбоотой зарим иргэд үзэл бодлоо илэрхийлснийг саатуулсан. Үүн дээр ХЭҮК хяналт тавьж ажилласан. Иргэдийн зүгээс ямар ч агуулга, жагсаал цуглаан хийх эрх нээлттэй. Гэвч энэ удаад онцгой нөхцөл байдалд хамгаалалтын гурван зэрэглэлтэйгээр явуулсан. Энэхүү албан айлчлал нь хуульд заасны дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авсан. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд хамгаалалтын хоёрдугаар зурваст үзэл бодлоо илэрхийлж болно гэж зөвлөсөн ч хамгаалалтын нэгдүгээр бүсэд үзэл бодлоо илэрхийлснээс саатуулсан гэх мэдээллийг өгсөн. Хамгаалалтын бүсэд хуулиар жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байдаг Хилийн цэргийн 0146-р ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлснээс эрүүл мэндэд нь хохирол учирч, эмнэлгийн тусламж авч байна гэх мэдээлэл ирсэн. Үүний дагуу ХХЕГ, ТТАХ-ын эмнэлгийн холбогдох хүнтэй уулзаж, мэдээлэл авсан. ХХЕГ-т өнөөдөр тайлбар мэдээлэл баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлж байна. Цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой гомдол саналуудыг бид байнга хянаж шалгаж ирсэн. 2006 оноос хойш цэргийн дүрмийн бус харилцаа 20 орчим хувиар буурсан ч бүрэн таслан зогсоогүй гэж дүгнэсэн. Үүнийг УИХ дээр хэлэлцээд 229 дүгээр тогтоол гаргасан. ХЭҮК цэргийн ангид тогтмол хяналт шалгалт зохион байгуулж байгаа. Бид бүхэн харилцан мэдээллүүдийг солилцож байгаа.
Эрүүл мэндийн нууцлалтай учраас хоёр цэрэг хэвийн, өчигдөр шинжилгээнд хамрагдсан, эрүүл мэндийн байдал хэвийн байгаа" гэлээ.