Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.09.05 13:51
821
“ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” буцаан олголттой урамшуулалт аян эхэллээ

ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч харилцагчдадаа зориулан худалдан авалт бүрд буцаан олголт авах боломжтой “ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” ээлжит урамшуулалт аянаа зарласныг дуулгахад таатай байна.

2024 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд ХААН Банкны ЮнионПэй (UnionPay) карт эзэмшигчид БНХАУ дахь ПОС төхөөрөмж болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой.

Аяны онцлох нөхцөлүүд:

  • - Гүйлгээний дээд дүн: 5,600,000₮
  • - Гүйлгээний доод дүн: 30,000₮
  • - Буцаан олголтын дээд дүн: 280,000₮
  • - Буцаан олголтын доод дүн: 1,500₮

Буцаан олголт нь сар бүрийн 10-ны өдөр ХААН Банкны гүйлгээ хийсэн картын данс руу автоматаар шилжин орно. Жишээ нь: Та 9-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд Хятадын онлайн худалдааны платформоос нийт 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 10-р сарын 10-нд таны данс руу 100,000 төгрөгийн буцаан олголт автоматаар орох юм.

Урамшуулал зөвхөн хувь хүний ЮнионПэй картад хамаарах тул байгууллагын ЮнионПэй карт эзэмшигчид хамрагдахгүй.

Харилцагч та өөрийн ЮнионПэй картыг Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хялбархан удирдах боломжтой. Тухайлбал карт захиалах, сунгах, нөхөн авах, идэвхжүүлэх, төлөв өөрчлөх, хуулга харах, ПИН код солих, блок гаргах зэрэг үйлчилгээг авах боломжтой.  

"ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй" урамшуулалт аян нь ХААН Банкны харилцагчдад олон улсын худалдан авалтыг илүү ойртуулж, санхүүгээ хэмнэх боломжийг санал болгож байна. ХААН Банктай хамт илүү олон боломжийг нээцгээе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк