Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.09.05 14:37
2090
Б.Очирбат: Суррон, скүүтертэй 2,3-р эгнээгээр зам сүлжиж явах нь хориотой

Цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс өсвөр насны хүүхэд, залуучууд, иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болж байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат: Энэ оны эхний долоон сарын байдлаар скүүтер, сурронтой холбоотой зам тээврийн ослын 241 дуудлага бүртгэгдсэн. 229 буюу 95 хувь нь УБ хотод бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой 121 иргэн бэртжээ. Суррон, скүүтер гэсэн хоёр төрлийн тээврийн хэрэгслийг өсвөр насныхан ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр  унаж, гэмтэж бэртэж байна.

Скүүтер түрээслэгч байгууллага АПП дээрээ  тусгайлсан насны хязгаарлалтыг хийх шаардлагатай. Мөн хоёр, гуравдугаар эгнээгээр сүлжиж явах, жолоочид харагдахгүйгээр осолд өртөж, дүрэм зөрчиж байгааг хязгаарлах чиглэл дээр холбогдох санал хүргүүлээд хэлэлцэж байна.

Суррон, скүүтер ямар нэг байдлаар бүртгэлгүй хяналтгүй, тоог нь гаргах боломжгүй байна. эцэг эхчүүд бичиг баримтгүйгээр оруулж ирж байгааг зайлшгүй бүртгэлжүүлэх шаардлагатай байна. Бүртгэлжүүлсэн тохиолдолд эзэмшигч нь хэн юм, холбогдох зөвлөмж өгч хариуцлага тооцуулаад явах боломжтой.

Манай орны хувьд эдгээр төрлийн тээврийн хэрэгслийг явуулах боломж байна уу гэвэл боломжгүй байгаа. Явган хүний зам тасраад яалт ч үгүй машины зам руу орчдог. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар скүүтер мопидын төрлийн, суррон мотоциклийн төрлийн тээврийн хэрэгслэлд хамаарахаар байгаа.

Иймээс дүрэм ёсоор бол энэ төрлийн тээврийн хэрэгслийг  16 нас хүрсэн хүн , хамгаалах малгайтай явган хүний замаар бус зорчих хэсгийн баруун гар талаар явах ёстой. Зөвхөн гүйцэж төрүүлэх, саад тойрох үед л эгнээ солих бусад үед сүлжиж явах нь хориотой. Гэвч үүнийг зөрчин явж байгаа хүндрэлтэй асуудлууд гарч байна.