Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.09.05 17:52
5020
Тооноор орж ирсэн ч, таслалтаараа тэргүүлсэн Д.Ганмаа гишүүний хөрөнгө, орлого

УИХ-ын Чуулган наймдугаар сарын 12-30-ны өдрүүдэд ээлжит бусаар 7 удаа хуралдаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан. Бид өмнө нь уг хуралдааны ирцийн мэдээлэл буюу хамгийн олон тасалсан, хоцорсон гишүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн. 

Ээлжит бус Чуулган энэ хугацаанд 7 удаа хуралдсан бол МАН-аас жагсаалтаар сонгогдсон, УИХ-ын гишүүн Д.Ганмаа хуралдаанд гадаадад байгаа гэх шалтгаанаар огт суугаагүй байгаа юм.

Тэгвэл Д.Ганмаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдъя!

Өөрийн орлого нь 538 сая 889 мянга бол гэр бүлийн орлого нь 163,71 сая буюу нийт орлого нь 702,6 сая аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 708 сая 969 мянга бол 500 сая төгрөгийн авлагатай байна.
 
Харин түүний нийт хөрөнгийн хэмжээ 3,8 тэрбумаар үнэлэгдэж байна.
 
Задалбал:
 
Орон сууц, барилга байгууламж
Нийт үнэлгээ: 1,218,031,100 ₮
Зуслангийн байшин - 1ш:
Нийтийн орон сууц - 1ш:
 
Тээврийн хэрэгсэл
Нийт үнэлгээ: 120,000,000 ₮
Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 450 - 1ш:
 
Мал, аж ахуй
Нийт үнэлгээ: 300,000,000 ₮
Хурдан удмын адуу - 50:
 
Газар
Нийт үнэлгээ: 1,198,000,000 ₮
Эзэмших - 700м2-2:
Эзэмших - 600м2-1:
Эзэмших - 1га-1:
 
Үнэт эдлэл
250,000,000 ₮