Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.06 14:01
1970
“Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ НИТХ-д сонгогдвол ах дүү хоёр төрийн жолоог атгалцах нь...

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорхой болж Сонгинохайрхан дүүрэгт ардчилсан намаас Д.Мөнх-Эрдэнэ нэр дэвшихээр болов.

Анхан шатны шүүхээс түүнд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль өгсөн, худал мэдээллийг тарааж улсад улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хорих, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Шүүхийн шийдвэрийг Д.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж давж заалдсанаар хорих ялаа 1 жил 10 сар болгож бууруулсан.

Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан тэрээр энэ удаагийн нийслэлийн сонгуульд нэр дэвшихээр болж түмэн олонд өөрийгөө тунхаглав. Угтаа бол авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглодог хуультай.

Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Хэрвээ “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ НИТХ-д сонгогдвол ах дүү хоёр төрийн жолоог атгалцах нь...