Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2024.09.11 18:10
3146
П.Наранбаяр: Гурван сургуулийн түрээслэх байрыг олоогүй, хоёр сургуулийн урсгал засвар дуусаагүй байгаа

Өнөөдөр засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөө гарлаа. Тус төлөвлөгөөгөөр бүх сургуулийг 2 ээлжтэй болгох шийд гараад байгаа юм. Гэвч 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд байсаар байгаа юм. Тиймээс БШУ-ын сайд П.Наранбаяраас тус асуудлын талаар тодрууллаа. 

П.Наранбаяр БШУ-ын сайд: Гурван ээлжээр хичээллэж байгаа 10 сургууль байгаа. Үүнээс 5 сургуулийн түрээслэх байрыг олсон. Харин 3 сургуулийн түрээсийн байр нь олдоогүй бол 2 байрын урсгал засвар нь дуусаагүй байна. 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд яригдаж байгаа зүйлүүд байгаа. Байр олох л ёстой. Мөн нийслэлийнхэнтэй ярьж байна. Ашиглалтад бүрэн ороогүй байгаа сургуулиудыг гүйцээх хэрэгтэй. Жишээ нь, 62-р сургуулийн өргөтгөл нь 4 жил гүйцээгүй байсан. Одоо нийслэлийн төсвийн тодотголоор батлагдаж, 12 сард ашиглалтад орж дуусна.  Тиймээс бид 3 ээлжтэй байлгахгүй байх бодлогыг хатуу барина

Шууд дамжуулалт: