Масс.мн сайтын өглөөний зочноор эдийн засагч Н.Энхбаяр оролцлоо. Тэрээр төсвийн тодотгол, мега төсөл болон эдийн засгийн бусад асуудлын талаар ярилцлаа.
-Сангийн яамнаас 3 их наядыг 9 наяд болгох, мега төслүүдийг хөдөлгөж эхлэх зэргийн талаар танилцуулсан. Мега төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын мөнгөний тухай яригдаж байна. Үүний хажуугаар алдаа дутагдал гарах магадлал өндөр байгаа талаар эдийн засагчид ярьж байна.
-Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг савлагаатай явж ирсэн. Зарим жилүүдэд өсөж, зарим жилүүдэд буурч байна. Гол нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг олон улсын байгууллагууд судалсан байна. Түүхий эдээс хамааралтай буюу гаргаж байгаа экспортын 92 хувийг түүхий эд эзэлж байгаа. Бусад зүйлд нь алт ороод 6 хувийг эзэлж байна. Их хэмжээний түүхий эд гаргаж байгаа. Хэдийгээр бид бэт хэмжээний түүхий эд нэмсэн ч дэлхийн зах зээл дэх үнэ ханшаас хамаараад орж ирж байгаа орлого янз бүр байгаад савлаж байна. Жишээлбэл, Олон улсын байгууллагаас гаргаж байсан тайлангууд байна. Үүн дээр маш тодорхой харагдаж байна.
Эдийн засаг маш их савлагаатай. Гол нөлөөлж байгаа хүчин зүйл түүхий эд юм байна. 2020 оноос өмнө манай улсын эдийн засаг гурван ч удаа савлагаанд орсон.
2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал. 2012-2016 оны хооронд түүхий эдийн ханш унасан. Энэ эдийн засгийн мөчлөг савлагаа огт арилаагүй. Манай улс далайд гарцгүй хэвээрээ. Түүхий эдээс өндөр хамааралтай хэвээрээ. Тэр тусмаа 2023 оны байдлаар нийт экспорт 2 тэрбум доллар болсноос 50 хувь нь ганцхан нүүрснээс хамааралтай. Төмөрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс гэсэн гурван түүхий эдээс нийт экспортын 70-80 хувь нь хамаарч байна. Бид бодлогоор экспортоо нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргалаа ч дэлхийн зах зээл дээрх үнэ ханш, нийлүүлж байгаа түүхий эд ганцхан зах зээлд гарч байгаа. Бид харахдаа Хятад улс гэсэн ганцхан зах зээл гэж гааль дээр бүтгүүлдэг. Нэг улс гэж харагдаад байгаа. Гэвч эцсийн худалдан авагч маань нэг муж, тэр дотроо нэг үйлдвэр 70-80 хувийг нь худалдаж авдаг. Бид төр засгийн өндөр түвшинд айлчлал хийж, экспорт импорт хийж байгаа боловч яг бодит байдал дээр тухайн муж, тухайн үйлдвэр дээр ямар нэг асуудал үүсэхэд л нүүрсний экспорт буурах өндөр эрсдэлтэй.
Ийм эрсдэлтэй байхад сүүлийн жилүүдэд төсвөө их хэмжээгээр тэлж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэсэн үг. Төсвийн тодотголоор баталсан төсвөө 3 их наядаар тэлчихлээ.
Одоо ирэх 2025 оны төсвийн төслийг танилцуулж байна. Танилцуулж байгаа төсвийн төсөл дотор цаашид томоохон төслүүдээ хөдөлгөе зүйлийг засгийн газар, УИХ-ын гишүүдийн зүгээс ч ярьж байна. 14 том төсөл. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд манай хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн орчин бэлэн үү гэдгийг л сайн бодох ёстой. Урьд нь бид тодорхой хэмжээгээр төсөл хэрэгжүүлж үзсэн.
Тиймээс хэрэгжүүлж байсан төслүүдийн алдаа оноог сайн эргэцүүлэх ёстой. Сургамж авах ёстой дэд бүтцийн төслүүд олон байна. Улаанбаатар Лүнгийн зам, Дарханы зам, Хөгжлийн банзнаас санхүүжүүлсэн маш олон төслүүд байна. Шинэ нисэх онгоцны буудал хөшигтийн хөндийн буудал төлөвлөсөн хугацаанаас гурван жилийн дараа ашиглалтад орсон. Энэ бүх төслүүдээс бид маш сайн сургамж авч байж дараагийн төслүүдээ хэрэгжүүлэх ёстой.
-Ирэх жилүүдэд ч гэсэн уул уурхайд түшиглэн хөрөнгө оруулалт орж ирнэ гэх төсөөлөлтэй байна. Гэвч таны хэлсэн шиг Хятадын эдийн засаг саарах, унтаарах нөхцөл байдалтай байгаа үед магадгүй манай улсаас нүүрс авахаа болих нөхцөл байдал үүсвэл цаашид яах вэ гэдэг асуудал гарч ирж байна.
-Одоогийн танилцуулж байгаа төслүүдээс харахад ирэх онд экспортыг, энэ оны гүйцэтгэл их өндөр байна гэж байна. 15.2 тэрбум долларын экспорт нь оны эцэст 16 орчим тэрбум төгрөгийн экспортод хүрэх байх. Эдийн засгийн хэмжээ том болох тусам эзэлж байгаа түүхий эдийн хувь хэмжээ л нэмэгдээд байгаа. Уг нь урт хугацааны бодлогоор эдийн засгаа солонгоруулъя, түүхий эдийн хамааралт байдлаа бууруулъя гэж байгаа. Гэтэл эсрэгээрээ экспортод түүхий эдийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байна.
Нөгөө талдаа гадаад худалдааны тал дээр нэг сөрөг тал гарах гээд байна. Тэр нь том төслүүд хэрэгжүүлэх тусам түүнийг дагаад импортын орчин өснө. Гаднаас машин, түл шатахуун бүх зүйлээ буюу бараг 70-80 хувийг нь гаднаас авч байна.
Импортын өсөлт маш хурдан байна. Эхний найман сарын байдлаар импорт 26 хувиар өссөн. Гэтэл экспорт маш бага удаан өсөлттэй байгаа. Энэ зөрүүгээр өнгөрсөн онд бий болсон гадаад худалдааны тэнцлийн багахан ашиг бараг байхгүй болно.
Өчигдөр Монголбанкны хийсэн танилцуулга дээрээс харж байхад оны эхний найман сарын байдлаар гадаад худалдааны нийт тэнцэл хүртэл алдагдалтай болсон явж байна. Урсгал тэнцэл биш нийт тэнцэл алдагдалтай болсон. Энэ нь төсвийн тэлэлтээс хамаараад гадаад худалдааны тэнцэл, валютын нөөц, валютын тэнцэл хүртэл алдагдалтай болсон. Энэ сөрөг үр дагаврыг нь хүртэл бодолцох хэрэгтэй. Хятадын эдийн засгийн хувьд олон улсын байгууллагуудын судалгаагаар маш олон зүйлийг анхааруулж байгаа. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хүндрэлтэй байдлаас гадна оны эхний долоон сарын байдлаар Хятадын худалдааг танилцуулсан мэдээлэл саяхан гарсан. Үүн дээр Хятад улсад оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт 26.9 хувиар буурсан гэх албан ёсны мэдээлэл гарсан.
Хятад улсын эдийн засгийн цаашдын хөрөнгө оруулалтад гадаад хөрөнгө оруулагчид ихээхэн болгоомжтой хандаж байна. Энэ нөхцөл байдал цаашдаа улам өснө гэх төсөөлөл маш их эрсдэл дагуулж байна.
Урагшаа явах зам байлаа гэхэд арай аюулгүй тойрч явах зам байна. Эрсдэл эрсдэлтэй дөт замаар явах гаргалгаа байна. Бид одоо дөт болоод эрсдэлтэй замыг сонгочих гээд байна. Эдийн засаг судлаач, бусад байгууллагуудын зүгээс олон талын эрсдэлээ бодож үз, аль болох бэлтгэлтэй, эрсдэл багатай замыг сонгооч ээ гэсэн зөвлөгөөг өгч байна.
-Гэвч энэ үед Монгол Улсын зээлийн хэмжээг нэмэх асуудал яригдаж байна. Энэ асуудлыг хэр зөв шийдэл гэж эдийн засагчдын зүгээс харж, дүгнэж цэгнэж байна вэ
-14 том төслийн тухай яригдаж байна. Эдгээр төслүүд хэрэгжихэд бэлэн үү гэдгийг эхлээд бид нар маш сайн бодох хэрэгтэй. Өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдээс туршлага судлах. Эдгээр төслүүд дотор хувийн хэвшлийн дангаараа хийчих төслүүд маш олон байгаа. Заавал төрийн оролцоо хамааралгүй. Гангын үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх, нефть химийн үйлдвэрүүдэд цаашдаа төрийн оролцоо нээх шаардлагагүй. Төсөл санхүүжүүлэх олон арга байгаа. Тэр төслийг зөв хэрэгжүүлэх төслийн менежмент гэж байна.
Энэ зүйл манай улсад маш бага, чадвартай боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй байна. Одоогийн том төслүүдийг төрийн байгууллагууд гүйцэтгэх гэж оролдоод байна. Дарханы замын жишээн дээр. Төслийн ажил нь удаашрангуут хувийн хэвшлийн ажил дээр төрийн захиргааны байгууллага, яамны төрийн нарийн бичгийн дарга нь очоод, хажууд нь харж зогсож байж замын ажил явагдаж байна. Ийм зүйл байхгүй гадны улсын жишгээр. Төслийг сайн удирддаг баг байх хэрэгтэй, төслийг санхүүжүүлэх олон арга хэлбэр байна. Гэтэл манайх энийг төдийлөн ашиглаж сураагүй байна.
Нэг болохоор улс 100 хувь санхүүжүүлнэ гээд нэг болохоор төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг зүйл яриад байна. Гэтэл энэ дунд төслийг олон төрлийн холимог өөр өөр төрлийн аргаар хольж санхүүжүүлэх арга байдаг. Жишээлбэл, Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл дээр Энэтхэгийн засгийн газрын зээл маш их хийгдсэн. Төсвөөс мэдээж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна энэ төслийг амжилттай явуулахад бусад эх үүсвэрийг татах бүрэн бололцоотой төсөл. Нэг төслийг амжилттай явуулахын тулд үүн дээр Хөгжлийн банк ч юм уу, олон улсын байгууллагын дэмжлэгээр олон талын эх үүсвэртэй байж эрсдэл нь бага болж, үр ашигтай болно.
Ийм арга замыг бид судлахгүй байгаагаас болж танилцуулаад байгаа 14 төслийн бараг 10 гаруй төслийг төсвөөс 100 хувь санхүүжүүлэх тухай яригдаж байна. Энэ нь ахиад л эрсдэл гаргана.
Төсвийн орлого тасалдвал, гацах саатах, үр ашиггүй болох, хугацаа алдаж сунжрах зэрэг олон талын эрсдэлүүд бий болно. Энэ төслүүдийг хэрэгжүүлнэ гэж яарахаас өмнө урьдчилж ямар аргаар санхүүжүүлэх үү гэдгийг маш сайн бэлдэж, судлах ёстой. Тэгэхгүй бол дээрх төслүүд дээр алдаа гарах магадлал өндөр. Төслийн санхүүжүүлэлт дотор яригдаад байгаа нэг зүйл байгаа. Өмнө нь олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ хэлцэл дотор дутуу ашигласан зээлүүд байна. Энийг гүйцэт ашиглая. Гадаад зээлээ нэмэгдүүлье. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр байсан улсын хөрөнгө оруулалтын хязгаар гэдэг зүйлийг өөрчилж, гадаад зээлээс санхүүжүүлж байгаа төслүүдийг хязгаараас аваад шинээр тэнцлээ бодъё гээд байна. Үүний гол эрсдэл нь өрийн хязгаар гэдэг зүйл ДХБ-ны 60 хувиас доош байгаа учир аюул бага. Гэтэл манайх түүхий эд нэг улсаас хамааралтай гэдэг шиг гадаад санхүүжилтийн мөн адил бид нэг л улсаас хамааралтай.
Бид гадаадын хөрөнгө оруулалтаа сайжруулахгүй бол ихэнх төслүүдийн санхүүжилт нэг улсаас хамааралтай болоод байна. Одоо яригдаж байгаа төслүүдээ яръя гэхээр нөгөө л нэг улсаас хамааралтай зээл ахиад нэмэгдэнэ гэсэн үг.
Нийт дүнгээрээ өсөхийн зэрэгцээ нэг улсаас хэт хамааралтай болох эрсдэлтэй. Мөн төслүүдийн үр ашгаа бодсон ч гэсэн аль болох олон талын эх үүсвэртэй, олон улсын байгууллагын санхүүжилтийг илүү эрмэлзэх ёстой.
Шууд дамжуулалт: