Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.12 13:20
2907
Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргалаа

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хуралдаан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болов. Хуралдааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ахалж, Эрүүл мэндийн сайд Т.МөнхсайханМонгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон бусад албаныхан оролцлоо.

Хуралдаанаас дараах зөвлөмж гаргалаа:

  1. Бүх төрлийн малын махны экспорт, импортод 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байх;
  2. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Цагааннуур, Боршоо, Арцсуурь боомтоор улаанбуудайн баяжуулсан болон баяжуулаагүй гурилыг, бусад боомтоор улаанбуудайн баяжуулсан гурилыг тус тус импортлох;
  3. Mах, махан бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тэлэх зорилгоор худалдааны түнш орнуудтай дотор мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагын тухай протокол тохирох ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөмж гаргаж, холбогдох сайд, агентлагийн дарга нарт хүргүүлжээ.