Энэ оны 2-р сарын 8-ны өдрийн 02-р дугаар тогтоолоор Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хувь хэмжээг тогтоосон байдаг. Тиймээс орон нутгийн дугаар Улаанбаатар хотод нэвтрэн ороод 48 цаг болоход 1 мянган төгрөгийн хураамж төлнө. Харин 48 цагаас дээш хоног тутамд 5 мянган төгрөг хураамж төлөх юм.
Харин тус захирамж энэ сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Тус шийдвэр орон нутгийн ачаа тээврийн жолооч нарт хамгийн их хүнд тусаж байна. Учир нь ачаа зөөх хол ойроос болон ачааны олдцоос хамаарч хотод байх өдрийн тоо нь харилцан адилгүй байдаг байна. Жолооч нарын зүгээс том оврын ачааны автомашинаар Улаанбаатар хотод хязгаарлагдсан замаар оройны 22:00 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцдог гэдгийг тэдний зүгээс хэлж байлаа.
Жолооч нар: Улаанбаатар хотод ирээд л шууд ачаагаа ачаад гараад явдаг бол бид нэг өдрийн 5 мянган төгрөгийн араас хэрүүл, шуугиан хийхгүй
Орон нутгийн машин хотод орж ирээд олон хонох тохиолдол байдаг. Харин Нарантуул захын хашаанд хоногийн 10 мянга. Нэг хоногоос цааш 2 мянган төгрөгөөр зогсдог. Шууд ирээд л ачаагаа гараад явах боломжгүй байдаг. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хоногийн 5 мянган төгрөг авна гэдэг бол буруу шийд. Орой 22:00 цагаас л замын хөдөлгөөнд оролцдог. Хотын төвөөр явж бид түгжрэл үүсгэдэг зүйл байхгүй.
Өвөл хоол идэхгүйгээр нэг өдөрт л 100 мянган төгрөг хангалттай үрэгддэг
5 мянган төгрөгийн үнэтэй хоол одоо хаана ч байхгүй болсон. Нэг хоноход л 100 мянган төгрөг хангалттай үрэгддэг. Хүний амьдралыг ойлгох хэрэгтэй. Өвөл бол хоол идэхгүйгээр дан машиндаа л өдрийн 100 мянган төгрөг зарцуулна. Халуун тогоогоо ажилуулж, машинаа асаахад л 100 мянган төгрөг. Хамгийн ойрхон аймгийн жолооч нар 2-3 хоноод гарна. Хол аймгийн жолооч нар бүтэн сар болох ч тохиолдол байдаг.
Цагаан сар бусад баярын өдрүүдэд ачих ачаа олдохгүй бол машинаа орхиод явах тохиолдол ч гардаг
Зарим баяр ёслолын өдрөөр ачих ачаа олдохгүй үед машинаа олон хоногоор орхиод явах үе гардаг. 15-20 хоног орхиж явдаг хүмүүс ч байдаг.
Хоногийн 5 мянган төгрөг авдаг болсноор бид ачаа тээвэрлэх үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ нь ард иргэдийн нуруун дээр очно. Ингэхээр бас хэцүү. Иргэдийн зүгээс хэл ам гаргадаг. Бид нар ч амьдрах гэж байгаа учир ашгаа олж авахаа л бодно. Үнэ ханшаа нэмэхийг л бодоно.
Шууд дамжуулалт: