Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг хийж байгаа. Энэ нь жижиглэнгийн худалдаа эрхэлдэг ТҮЦ-ийнхэнд хүнд тусч байгаа нь ойлгомжтой юм. Тиймдээ ч удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч тэдний тэмцэл үр дүнд хүрээгүй байна.
Тэдгээрийн нэгэн төлөөлөл иргэн О "Би энэ ТҮЦ-ээ ажиллууллаад 20-оод жил болж байна. Гэртээ хөгшин хүн, хүүхэд хоёроо асардаг учраас өөрөө сууж чадалгүй хүнд түрээслүүлдэг юм. Өнөөдөр хорооны Хэсгийн төлөөлөгч ирээд ачина, буулгана гэсэн учраас ярилцах гээд ирлээ. Гэтэл "Бид нарт хамаагүй, цаанаас нь ирсэн шийдвэр энэ. Та энэ ТҮЦ-нээсээ бүрэн бүтэн дээрээ гар. Ямартай ч ачаад аваад явна. Өөрийн чинь үхэх, сэхэх хамаагүй" гэсэн хариу өгөөд зогсож байна. Хүний амь ийм үнэгүй болчихсон хэрэг үү? Хэрвээ миний ТҮЦ-ийг ачих юм бол би өөрийгөө шатаана гэдгээ мэдэгдэж байна. Би аргаа барж байна" гэлээ.
Аргаа барсан хүн л амь насаа золих хэмжээнд хүрдэг байх. Ачиж буулгах гэж байгаа бол нэг ТҮЦ-ний цаана дахиад хичнээн хүний амьдрал байгааг бодолцож аль аль талдаа хохиролгүй шийдвэр, тушаал гаргах хэрэгтэйг тэд онцоллоо.