Ирэх сараас эхлэн хувиараа такси үйлчилгээ үзүүлсэн иргэнийг 5 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчлэхээр болсон. Тус хууль ирэх сарын 14-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Харин өнөөдөр "Монгол такси" компаниас тус асуудалтай холбоотой асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Э.Тэмүүжин "Монгол такси" ХХК-ийн захирал: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид замын хөдөлгөөний 40 хувийг бүрдүүлдэг. Тэд байхгүй бол хөдөлгөөний нягтаршил 40 хувь буурна. Өндөр хөгжилтэй орнуудад хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэд байхгүй. Энийг цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ ганц компани биш. Монополь үүсээд байна.
Х.Нямбаатар дарга өөрөө УИХ-ын проколд UB Cab-д бүртгэлтэй байвал торгохгүй гэх зүйлийг ярьсан.
Тиймээс энэ бүх асуудлыг цэгцлэх шаардлагатай гэлээ.
Мөн тэрээр такси үйлчилгээ явуулдаг бүх байгууллагуудыг мэтгэлцээнд урилаа.
Шууд дамжуулалт: