Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.09.20 17:12
1775
“Евро-Азийн өндөглөгч тахианы аж ахуйн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт форум зохион байгуулагдлаа

“Түмэн шувуут” ХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Евро-Азийн өндөглөгч тахианы аж ахуйн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт форум зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн АНУ, Итали, ОХУ, БНХАУ зэрэг улсуудын томоохон компаниудын төлөөллүүд оролцон, шинэ инновац туршлагаа хуваалцаж, Евро-Азийн өнөөгийн байдал, чиг хандлага, ирээдүйн талаар олон талт мэдээллүүдийг хуваалцсанаараа онцлог юм.

Тус форумд:

  • Өндөглөгч тахианы чиг хандлага – антиоксидант,
  • Антибиотик ашиглахгүйгээр шувууны аж ахуйн үр бүтээмжийг дээшлүүлэх тэжээлийн нэмэгдэл,
  • Гарал үүслийн үнэ цэнэ,
  • ОХУ-аас бараа импортлох үйл явц ба Оросын компаниудтай хамтран ажиллаж буй байдал,
  • Монголын дунд хэмжээний өндөглөгч тахианы аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын хүсэл тэмүүлэл,
  • Монголын өндөглөгч тахианы аж ахуйн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдвэрлэх асуудлууд зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

”Түмэн шувуут” ХК нь Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Мөн үйлдвэрийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай өндөгний үүр үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг давхар эрхэлдэг байна.

Түүнчлэн шувууны аж ахуй нь хуучнаар Шувуун фабрикт байрлан нийт 18 га газар эзэмшин 13000мталбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжтай ба нийт 350 000 өндөглөгч тахиатай, нэг ээлждээ 80 000 толгой дэгдээхэй бойжуулах, 153 600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй, өдөрт 200 000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг бөгөөд орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бүрэн автомат тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм.