Өглөөний зочноор “Нарны охид” төслийн санаачлагч Жамбалын Нямаа оролцлоо. Тэрээр тус төслөөс гадна олон олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нэгэн юм.
-Нарны охид төслийг 2018 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд хэчнээн охидод тусламж үзүүлсэн байна вэ?
-Бид ямар нэгэн хүчирхийлэл явагдсаны дараа, хойноос нь явах биш урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Кейсийн хойноос яваад бид нэг, хоёр эсвэл арван хүүхдэд л хүрч чадна. Асуудал маш их хүндэрсэн хойно нь бид араас нь яваад байдаг. Тиймээс урьдчилан сэргийлж өсвөр насны хүүхэд гэмт хэргээс хэрхэн өөрийгөө хамгаалж, сэргийлэх бүхий л мэдлэг боловсролыг олгодог. Яг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг байлгадаг байр биш. Бид хүүхдүүдийг ялгахгүйгээр, яг адилхан харьцаж хичээлээ заадаг. Бид охиддоо кофе, цай, нүүр будах өрөөг нь хүртэл зориулж бэлдсэн стандарт танхимтай. Энэ танхим руу орж ирсэн хүүхэд бүр өөрчлөгдөөд гарахдаа шал өөр мэдрэмжийг аваад гарах ёстой. Яг тэр үр дүндээ ч хүрдэг.
Үе тэнгийн дээрэлхэл сүүлийн үед маш их яригдаж байна. Манай төсөлд хамрагдсан хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэл гэдгийг мартдаг. Харин эсрэгээрээ өөрсдөө сургагч багш, манлайллыг бий болгож чаддаг. Нарны охид төсөл хэрэгжүүлсэн аймаг, дүүрэг олон байгаа. Яг хамгийн анх Налайх дүүрэгт танхим тохижуулсан. Дараа нь Дундговь, Эрдэнэт хотод танхим тохижуулж, одоог хүртэл үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Танхимаа нээгээгүй ч клуб нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Өсвөр насны хүүхдүүдэд тархинд нь гормоны өөрчлөлт явагдаж, сэтгэл зүйн хувьд тавгүй байдаг. Энэ насан дээр нь томчууд бид нар л ойлгох хэрэгтэй. Заавал сонсох ёстой. Найз нь байх ёстой. Чи яг ийм л байх ёстой гээд тэрүүгээр байх боломжгүй. Энэ бол хүүхдийг сэтгэл зүйн хувьд дарамталж байна гэсэн үг. Би чиний төлөө хөдөлмөрлөж байгаа чи дуугай эмч бол, наадахаа л хий гэдэг хандлагууд нь хүүхдэд дарамт болоод байдаг.
-Ажлын байрны төрөл бүрийн дарамт их гарч байна. Мөн дөнгөж сургуулиа төгссөн хүүхдээс ажлын байрны туршлага шаарддаг болсон байна
Ажлын байрны дарамт маш их гарч байна. Эмэгтэй хүмүүс эмэгтэй хүндээ ажлын байрны дарамт их үзүүлж байна. Гоё сайхан байвал гоё сайхан байна гэж гоочилдог. Хувцас хунар, гадаад үзэмжээр нь гоочилдог. Залуу охид эгч нараас айж байна. Бүр архи уу гэж загнаж байна. Чи архи ууж байж манай хамт олны нэг болно. Архи ууна гэдэг бол соёл биш. Эрчүүдийн хувьд өрөөндөө дуудах, арын өрөөнд дуудах зэрэг асуудлууд гардаг. Ууж идэх, архиндаа гүйлгэх, архиа хундагалуулах зэрэг зүйлүүд гардаг. Тэр хүүхэд бичиг цаасны ажил хийдэг бол, нарийн бичиг хийдэг бол тэр ажлаа л хийх ёстой. Нарийн бичиг хийж байгаа охидыг орж ирж байгаа бүх хүнд үйлчлүүлж, гүйж гарч архи тамхийг нь бэлдэх, ажил ярьж байгаа нэртэй архидалтыг нь дуустал явж болохгүй байх зэрэг зүйлүүд болсоор байна. Энэ бол ажлын байрны дарамт. Гэхдээ энэ асуудлыг охид, эмэгтэйчүүдийн төлөө хэлэх л ёстой. Энэ соёлоо болих хэрэгтэй.
Шууд дамжуулалт: