Эх нярайн эндэгдлийн гол шалтгааны талаар ЭХЭМТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяраас тодрууллаа. Тэрээр "Аливаа улс орны хөгжиж байгаа байдал нь эх, нярайн эндэгдлийн буурлаар хэмжигддэг. Манай улсын хувьд эхийн эндэгдлийг тодорхой зорилтот түвшинд хүрч бууруулахаар ажиллаж байна. Эхийн эндэгдэлд хүргэж байгаа гол шалтгаан нэгдүгээрт үжил, халдвар. Халдварыг бууруулснаар эхийн эндэгдлийг 70-80 хүртэл хувиар буурна. Сүүлийн үед үүсээд байгаа үжил халдварын шалтгаан бэлгийн замын халдвар, бөөр шээсний замын өвчлөл, ураг эхэсийн халдвар байгаа.
Нярай эндэх гол шалтгаан дутуу төрөлттэй холбоотой байна. Дутуу нярайн эндэгдлийн гол шалтгаан мөн л бэлгийн замын халдвар , тэр дундаа ураг орчмын шингэн эрт гарч, үүнээс үүдэж халдварт өртөх. Энэ нь эх, нярайн эндэгдэлд ихээхэн нөлөөлж байна. Иймээс эмэгтэйчүүд , эхчүүд үрэвсэл халдвараас өөрсдийгөө сайтар хамгаалах хэрэгтэй. Жирэмсний үед аль болох эрт хяналтдаа орж, үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна.
Үзлэг нь халдвар илрүүлэх тал дээр чанартай байж, халдвар нян илэрсэн үед эмчлэх хэрэгтэй. Гурван том эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр эх, нярай эрсдэх эрсдэлтэй байна. Дутуу төрнө гэдэг уушги амьсгалах чадваргүй, долоо хоног дотор дасан зохицож чадахгүйн улмаас архаг дутагдалд орж, тархи, зүрх гэх мэт эрхтэн гэмтэж эндэх тохиолдол гарч байна" гэлээ.