Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.09.25 13:08
8711
О.Туул: 5-13 насны хүүхдүүд тархины хавдраар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна

Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн тархины хавдар ихсэх төлөвтэй байгаа аж. Тиймээс тус асуудлын талаар тодрууллаа.

О.Туул эмч: Хүүхдийн тархины хавдар нэмэгдэж байна. 10 гаруй жилийн өмнө 1-2 тохиолдол л бүртгэгддэг байсан. Харин одоогийн байдлаар сард 2-3 тохиолдол илэрч байна. Тэр дундаа тархины баганын хэсгийн хавдар илүү их тохиолдож байгаа юм. Тархины баганын хэсэг гэдэг амин чухал хэсэг байдаг. Амьсгал, зүрх судасны системийн төв нь байдаг. 

Тиймээс хагалгаа хийхэд маш төвөгтэй байдаг. Эдийн шинжилгээ хийхэд ч хэцүү. Гэхдээ олон улсад хийгдсэн тохиолдол байдаг. Мөн хавдрын хэмжээ томорч, шинж тэмдэг илэрснээс хойш хэт удаж хэтэрхий хожуу ирдэг. Бид 11 хүүхэд дээр судалгаа хийхэд яг оношлогдсон хүүхдэд 5 хоногийн өмнөөс шинж тэмдэг илэрсэн.

150 хоногийн дараа буюу 5 сарын дараа тухайн хүүхдийг оношлох тохиолдол гардаг. Гэтэл эдийн шинжилгээ хийх боломж гардаггүй. Амьдрах хугацаа нь маш богино байдаг. Оношлогдсоноос хойш 1 сараас 6 сарын дараа харамсалтайгаар өвчний улмаас амиа алдаж байна. 

Хэрэв эдийн шинжилгээ хийдэг болбол ямар хэлбэрийн хавдар байгаагаас хамаараад амьдрах чадварыг уртасгадаг. Гэвч хими болон туяа эмчилгээ хийсэн ч насжилтыг 3-4 сараар л уртасгадаг олон улсын судалгаа байдаг. Тус өвчин бидний орчин нөхцөл, электрон төхөөрөмж, гэр ахуйн хэрэглэл, телевиз, гар утаснаас болж байх магадлалтай. 

5-13 насны хүүхдүүд илүү их өвчилж байна. Толгой өвдөх, үе үе бөөлжих шинж тэмдэгээр илэрдэг. Гэвч маш удааж байж ирэх тохиолдол элбэг байна. 

Шууд дамжуулалт: