Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Сонгууль
2024.09.25 14:19
3014
Э.Бат-Эрдэнэ: Орон нутгийн сонгуульд 17500 гаруй нэр дэвшигч үнэмлэх авах тоо гарсан

Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчдийн ээлжит сонгууль 10-р сарын 11-ны өдөр болно. Одоогийн байдлаар сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлууд бүрэн хангагджээ. Харин маргааш буюу энэ сарын  26-ны өдөр нэр дэвшигчдэд үнэмлэх олгох юм. Үнэмлэх олгосноор албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлж, ирэх сарын 6-ны өдөр дуусгавар болох юм. Тиймээс сонгуультай холбоотой асуудлаар СЕХ-ны тамгын газрын дарга Э.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

СЕХ-ны тамгын газрын дарга Э.Бат-Эрдэнэ: Орон нутгийн сонгуулийг СЕХ-оос мэргэжил, арга зүйгээр хангаж ажилладаг онцлогтой. Тухайн тухайн сонгуулийн хороо нутаг дэвсгэртээ сонгуулиа бие дааж зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг тухайн сум нь зохион байгуулдаг.

Тиймээс сонгуулийн өдөр буюу 10-р сарын 11-ны өдөр сонгуулийн мэдээ, ирц, санал хураалтын дүнгийн мэдээ  зэргийг тухай тухай нутаг дэвсгэр дээрээ мэдээллэнэ. СЕХ-ны хувьд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийг холбож, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл өгөх боломжийг нь хангаж ажиллана. 

Орон нутгийн сонгуульд одоогийн байдлаар 17500 гаруй нэр дэвшигч үнэмлэх авах тоо гарсан. Тус нэр дэвшигчид менежер, шадар туслахаа бүртгүүлнэ гэж үзвэл хамгийн багадаа 400 орчим мянган сонгуулийн сурталчилгаанд ажиллах тоон судалгаа гарсан. Тиймээс эдгээр хүмүүсийн мэдээллийг ил тод болгох, нээлттэй датаг хөгжүүлж байна. 

Шууд дамжуулалт: