Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч байна. МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй М.Говьсайханаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил болон ирэх жилүүдэд хийх ажлыг тодрууллаа.
НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан: НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотод дэд төвүүдийг байгуулах “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-ийг батлуулах ажлын хүрээнд 6 дэд төвийг байгуулж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1500 орчим айлын газрыг ямар нэгэн маргаангүй чөлөөлсөн. Мөн 158 га-д төлөвлөлтийн зураг төслийн ажлыг хийж дууссан.
Ингээд 12 мянган айлыг орон сууцжуулах төсөл амжилттай хэрэгжиж эхлээд байна. Мөн төслийн хоёрдугаар үе шатад хамрагдах газрын байршил, хил хязгаарыг баталсан. Төсөл амжилттай хэрэгжиж байна.
Сүхбаатар дүүргийн МАН энэ удаагийн сонгуульд ухаалаг, хүнлэг, хурдан хотыг байгуулъя гэдэг уриаг гарган ажиллаж байна.
Шууд дамжуулалтыг үзэх: