НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид хариуцлагын гэрээгээ байгуулж, үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Б.Ану-Үжинээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр, “Миний хувьд Нийслэлийн МАН-аас нэр дэвшиж байгаа хамгийн залуу нэр дэвшигч. Тийм ч учраас залуучуудынхаа дуу хоолой болон ажиллана.
Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт оршдог Сүхбаатар дүүргийн хөгжил, цэцэглэлт тийм ч сайн биш. Тийм учраас бид илүү хурдан, хүнлэг дүүргийг бий болгох зорилтыг тавьсан. Нийслэлийн МАН-аас боловсруулж байгаа мөрийн хөтөлбөрт Сэлбэ дэд төвийг түшиглэн хамгийн анхны 20 минутын дүүрэг болохоор төлөвлөж байгаа.
Улаанбаатар хотод тулгамдаж буй барилгын чанарын асуудал, хот төлөвлөлт, хог хаягдал, ногоон байгууламж, дэд бүтэц гээд олон асуудалд анхаарч, залуучуудынхаа дуу хоолой болж ажиллана” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: