Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Сонгууль
2024.09.26 11:44
1752
Д.Мөнхчулуун: Төлөөлөгч бол гүйдэг менежер

НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Татар хамтлагийн дуучин Д.Мөнхчулуунаас байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр, “Би 2016-2020 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн хуралд ажиллаж байсан. Тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай. Иргэд төлөөлөгч, УИХ-ын гишүүн хоёроо ялгах хэрэгтэй юм шиг санагддаг. УИХ-ын гишүүд бол хууль батлах хэмжээний мэдлэг боловсролтой байх ёстой. Харин төлөөлөгч бол гүйдэг менежер. Хаана асуудал байна тэнд ажиллаж төр иргэн хоёрын гүүр болох ёстой. Тийм учраас би НИТХ-д нэр дэвшиж байгаа.

Монголчууд гадаадад хар ажил хийж байгаа шалтгаан бол ерөөсөө л нийслэлийн олон асуудал. Бүгд л эх орон, элгэн саднаа санаж байгаа. Тиймээс нийслэлд тулгамдаж буй асуудалд хүчтэй дуу хоолой, иргэдтэйгээ уулзаж ойр байна” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: