Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.09.26 16:42
2015
Өчигдөр хотын гудмаар тарсан бөмбөгийн учир тайлагдлаа

Өнөөдөр НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, намуудын сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа ээлж дараалан болж өндөрлөлөө.

Нийслэлийн АН-аас “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОТ” байгуулах зорилго, мөрийн хөтөлбөр, тунхагтайгаар энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцож буйгаа зарлалаа. Тэгвэл өчигдөрхөн хотын гудамжаар тараад байсан хийтэй, хийгүй, нөхөөстэй, цоорхой бөмбөг бол Нийслэлийн АН-ын сонгуулийн сурталгааны хэсэг байсан бөгөөд тэд хүчирхийлэлд өртсөн, эрхээ хязгаарлуулсан, эрүүл мэндээ алдсан хүүхэд бүрийн тоог бөмбөгөөр илэрхийлж Улаанбаатар хот ямар “Хүүхдэд ээлгүй хот” болсныг харуулахыг зорьсон гэлээ.