Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Тэгвэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламын товч намтрыг танилцуулъя.
Төрсөн он: 1957 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хынг Иен мужийн Ван Зианг дүүрэгт төрсөн. 67 настай.
Боловсрол: 1974-1979 онд Үндэсний цагдаагийн академид суралцсан. (Доктор, профессор) Англи хэлтэй.
Цол: Генерал (Хурандаа генерал)
Ажилласан байдал:
1979.07-1988.12 НАБЯ-ны Улс төрийн нэгдүгээр газрын ажилтан
1982 Вьетнамын Коммунист Намын гишүүн
1988.12-1990.05 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дэд дарга
1990.05-1993.06 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга
1993.06-1997.05 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын дэд дарга
1997.05-2006.06 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн гуравдугаар газрын дарга
2006.06-2009.12 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дэд дарга
2009.12-2010.02 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга
2010.08-2016.04 Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд
2016.04 сараас Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд
2024.05.21-нээс Вьетнам Улсын Ерөнхийлөгч
2024.08.03-наас Коммунист Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга
2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн XV Үндэсний Ассамблейн 7 дугаар чуулганы хуралдаанаар БНСВУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, 05 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчөөр сонгогдож, үүрэгт ажилдаа орсон байна.