Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.10.01 09:57
1653
М.Тулгатыг багаар нь сонгох ХОЁР ШАЛТГААН

"Хэдийгээр энэ удаад өвдөг шороодсон боловч, эрх чөлөө, ардчилал, зөв шударга үйл хэргийн төлөө цаашдаа ч тууштай явах болно. Нэг хаалга нээгдээгүй ч, нөгөө гарцыг олоод явна. Илүү хүчтэй явна. Зүтгэнэ".

Энэ бол 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарсны дараа НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байр суурь. Унаж, босч, ялж, ялагдах нь улстөрч хүний туулах ёстой жим биш зам. Харин хэзээ, хэрхэн түүнийгээ хүлээн зөвшөөрч, эс хүлээн зөвшөөрөх нь тухайн хүний цэвэр мэдрэмжийн асуудал. Үүгээр 2016 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй түүний хувьд УИХ-д өрсөлдөөд ялимгүй саналын зөрүүгээр өвдөг шороодсон нь улс төрийн өрөг дээрх том ялагдал байв. Эсрэгээрээ эрх чөлөө, ардчилал, зөв шударга ёсны төлөөх М.Тулгатын үнэт зүйл энэ удаад илүү хүчтэйгээр тодорсон нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд өөрийн багийг бүрдүүлж, тэргүүн фронтод явж буйгаар илэрч байх шиг.

НЭГДҮГЭЭРТ, дүүрэгт бус нийслэлд өрсөлдөх хангалттай орон зай, боломж нь М.Тулгатад байсан уу? гэвэл байлаа. Гэхдээ дунд шатандаа "үлдэж" иргэдээ дээрээс нь харахыг хүссэнгүй. Харин засаг захиргааны анхан шат болох дүүрэг, хороодод хүрч ажиллахаар ИТХ-д 43-уулаа нэр дэвшсэн нь улстөрчийн замналынх нь хамгийн сонирхолтой бас анхаарал татсан нүүдэл байв. Өөрийнх нь хэлснээр нэг хаалга нээгдээгүй ч, нөгөө гарцыг олоод явна хэмээсэн нь ийнхүү Баянзүрх дүүрэгт бугширсан асуудалтай нүүр тулснаар биеллээ олсон гэлтэй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёронтаа сонгогдож ажилласан түүний хувьд дүүрэгтээ тулгамдсан асуудлыг хамгийн сайн мэдэх автор. Асуудлыг яаж шийдвэрлэх, ажлыг хэрхэн шуурхайлах арвин туршлага нь ч түүнд бий. М.Тулгатыг багаар нь сонгох эхний шалтгаан энэ.

ХОЁРДАХЬ шалтгаан нь Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшүүлсэн багийн уриа нь бусдаасаа содон. “ДҮҮРГЭЭ АВАРЪЯ!” хэмээх туган дор нэгдсэн нэр дэвшигчдийн дийлэнх нь залуу үеийн төлөөлөл. Бүгдээрээ дүүрэгтээ олон жил амьдарсан, Төрийн болон хувийн хэвшлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эмч, багш, инженерүүд. Аливаад улс төрийн өнцгөөс бус асуудлын зангилаа нь хаана байгааг, шийдэл, гарц, гаргалгааг хэрхэн “оношлох”-оо сайн мэдэх салбар, салбарын мэргэжилтнүүд.

Хамгийн гол нь, өөрсдийн үзэл баримтлал, үнэт зүйл нь залуу үеийнхнийг нэгтгэсэн М.Тулгатын багийн давуу тал, мөн боломж, бусдаасаа ялгарч байгаа онцлог нь. Хэрэвзээ тэд багаараа ялж гэмээнэ Майнбаярын Тулгатыг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллуулахаа зарласан нь улс төрд бас нэгэн жишгийг тогтоосон. Ямартай ч, асуудлаас тойрч, зугтах биш, дунд, дээд түвшнээс бус анхан шатаар дамжуулж, аль болох гүн рүү нь орж ажиллах нь АН-аас нэр дэвшигчдийн үндсэн зорилго байх нь. Сонгуулийн ТУГАА яагаад “ДҮҮРГЭЭ АВАРЪЯ” нэрийдсэний хариулт нь ч энэ байж болох юм.