Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.03 16:25
1037
УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд Зам тээврийн яамд ажиллалаа
 

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албанаас Зам, тээврийн яамд ажиллалаа.

Зам, тээврийн яам нь УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд 6 арга хэмжээг гүйцэтгэх төлөвлөгөөтэй бөгөөд хэрэгжилтийн явыг танилцууллаа. Тухайлбал Хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэлтэй холбоотой зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сангийн платформыг хөгжүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2023 онд бүх төрлийн тээврээр 107.4 сая тонн ачаа тээснээс 1.3 хувь буюу 1.4 сая тонн нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн тээвэрлэжээ. Дотоодын ачаа тээврийн үйл ажиллагаа нь хувийн хэвшилд тулгуурлан хийгддэг тул бүртгэл үүсгэхэд хүндрэлтэй байгааг Зам, тээврийн яамны мэргэжилтнүүд онцлов.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд цаашид уялдаа холбоотой хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.