Улсын их хурлын намрын чуулган өчигдөр 53 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүд ирэх оны төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Хамгийн анхны олон гишүүнтэй парламент бүрдсэнээр иргэдийн дуу хоолойг олон талаас хүргэж, улс орны хөгжлийг нэгэн зүгт чиглүүлнэ гэх итгэл байв. Гэтэл чуулганы эхний өдөр л 76 гишүүний суудал ч дүүрсэнгүй.
Энэ удаагийн намрын чуулганаар 2025 оны улсын төсөв, засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэн батална. Хэлэлцэх олон асуудал байв ч эрхэм гишүүд тойрогтоо санаа зовоод танхимдаа тогтож суухгүй нь бололтой.
Гараа сайн бол бариа сайн гэдэг. Гэтэл өчигдөрхөн үүдээ нээсэн чуулганы хуралдаанд Засгийн газрын 20 гаруй сайд оролцох ёстойгоос 6 сайд л оролцож буйг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэллээ.
Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн сурталчилгаа эд дундаа орж буй энэ үед сонгогдсон тойрогтоо ажиллаж, намынхаа хүмүүсийг дэмжиж болох ч УИХ-ын гишүүний үндсэн үүргээ биелүүлэх эн тэргүүний асуудал!
Бичлэг үзэх: