Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2024.10.04 12:38
2011
П.Наранбаяр: Би Ц.Мөнхтуяа гишүүнээс огт зугтаагүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайдаас асуулт асуулаа. Тэрээр “Үндсэн хуулийн 19.1- д эдийн засаг, нийгмийн бусад баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг 100 мянган хүний өмнө хүлээсэн гэдгээ П.Наранбаяр сайд мэдэж байгаа байхаа. 2025 оны улсын төсөвт ТАХ-ын цалинг зургаан хувиар нэмнэ гэжээ. Ингэснээр багш нарын цалин 84 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Та нэг ярилцлагадаа Хөдөлмөрийн яам руу тасралтгүй шаардлага хүргүүлж байна гэжээ. Тэр шаардлагын хариу ирсэн үү. Боловсролын яам хэдэн хувиар нэмэх санал өгсөн бэ. Үндсэн цалинг нэмэх олон боломж байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг үндсэн цалинд шилжүүлэхэд ирэх онд үндсэн цалин 1,8 саяд хүрэх гарц гаргалгаа байгаа. Та надтай нэг яримаар байнаа, зугтаад байх юм.

 Та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 3,8 сая төгрөг авч байгаа 1000 гаруй байгаа гэсэн. Энэ нь 1,4 сая төгрөгийн цалинтай 180 хувийн нэмэгдэл авч байж 3,8 сая төгрөг авнаа. Тэгэхээр энэ бол боломжгүй гэдгийг олон мянган багш хэлж байна. 2024-2025 оны хичээлийн шинэ жилээр 4200 багшийн дутагдалд орсон гэж та хэлсээн. Энэ дээр хэдэн багшийн орон тоо нөхсөн бэ?

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Би танаас огт зугтаж байгаагүй. Өнөөдөр багш нарын баярын мэндийг энэ салбарт ажиллаж байгаа бүх хүмүүстээ хүргэж байна. Өчигдөр ҮЭ-ийнхэнтэй уулзаж тулгамдаж буй асуудлаар ярьсан.

Физикийн багшийн дутагдал дээр ярихад л  МУИС дээр өнгөрсөн жил найман хүн, 2022-2023 онд хоёрхон хүн, 2022 онд долоохон хүн төгссөн байх жишээтэй.  МУБИС дээр жилдээ 40 орчим физикийн багш төгсгөж байна. Сумдаар явж үзвэл хими, физикийн багшгүй байна. Хотын захын сургуулиудаар тэтгэвэртээ гарсан математикийн багш долоо хоногийн 27 цаг, хими 40 цагийн хичээл зааж байна.

Үйлдвэрчний эвлэл болон яам хооронд өнгөрсөнжил байгуулсан хэлэлцээр бий. Бид салбарынхнаа үндсэн цалинг 2026 он хүртэл 30 хүртэл хувиар өсгөнө гэсэн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Үүнийг биелүүлэхээр ажиллаж байна. ЗГ-аас  ирэх жил зургаан хувиар цалин нэмэхээр тусгасан. Гэхдээ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын өмнө хүлээсэн үүрэг бий. Энэ жилийн хувьд ЗГ 14 том төсөл дээрээ анхаарлаа хандуулж, эрчим хүчний дутагдлаасаа гарахаар зорьж байна. Эрүүл мэнд, багш ажилтны цалин хангамжийг нэмэх шаардлагатай гэдгийг хүн бүр мэдэж байгаа шдээ. Багшийн цалингийн асуудлыг хариуцлагатайгаар хэлэхэд баталгаатай нотолгоотой зүйл. Өнөөдөр суманд ажиллахад 40 хувийн, багшийн зэргийн 30 хувийн нэмэгдэл авч байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан цалингийн системд шилжсэн" гэлээ.