Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.04 17:24
3687
Б.Энхбаяр: Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид ялж байгаа

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний хэргийн асуудалтай холбогдуулан цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр" Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан УИХ-ын Түр хорооны даргаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа.

Одоогоор гурван ч шүүхэд. Өнөөдөр нүүрсчид “ялж” байгаа. Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа.

Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна" гэв.