ИЗНН-аас орон нутгийн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ.
н.Амгалан ИЗНН-ын ахлах зөвлөх: Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ИЗНН-аас 220 төлөөлөл намаа төлөөлж өрсөлдсөн. Төв аймгийн Баянчандмань суманд дөрвөн төлөөлөл сонгогдсон. Мөн их хурлын 73 мянган саналын тоо энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 1.6 дахин өссөн. Мөн бидний бодлого хөтөлбөр сонгогчдод хүрсэн зэрэг нь бидний амжилт ахисан гэдгийг харуулж байна.
ИЗНН нам энэ удаагийн сонгуульд нэг сонгогчийн эрх ашгийн төлөө, нэг нэгж сонголтын төлөөлөл болохын төлөө, сонгогчдод оногдож байгаа нэг төгрөгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгохын төлөө, хяналт байхын төлөө оролцсон. Тиймээс бид өнөөдөр тогтолцооны гажуудалтай сонгуулийн тогтолцоо, сонгуулийн нөхцөл байдлын үед өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 20 хүрэхгүй хувь нийт сонголтын 90 хувийн төлөөлөл болж байгаа нь системийн гажуудал. Бид энэхүү системийн гажуудлыг арилгахын төлөө, өөрсдийнхөө тавьсан зорилго зорилтод хүрэхийн төлөө энэ удаагийн сонгуульд оролцсон.
Б.Батбаатар ИЗНН-ын дарга: ИЗНН-ын улс төрийн зөвлөл хуралдаж 10 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын 100 сонгогч тутмын 40 нь ирж саналаа өгсөн. 40 сонгогчийн 20 хүрэхгүй сонгогчийн саналаар Улаанбаатар хотын ИТХ-ын 90 хувийг МАН засаглахаар боллоо. Энэ бол орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага буюу иргэдийн төлөөлөл эрх барьж чадахгүй байгаагийн үндэс суурь болж байна.
Шууд дамжуулалт: