Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.10.15 12:20
3286
Д.Ганхуяг: Нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачих журам 2019 онд батлагдсан

Нэгдүгээр эгнээнд зогссон машиныг шууд ачих журам хэрэгжиж байгаа. Тиймээс тус асуудлын талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч Д.Ганхуягаас тодрууллаа.

Д.Ганхуяг ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч: Шинээр гараад ирсэн журам ч юм уу, өнөөдрөөс эхлээд энэ журам хэрэгжиж байгаа мэт иргэд ойлгоод байх шиг байна. 2019 оны 6-р сарын 07-ны өдөр замын хөдөлгөөний хянан шалгах тухай журам батлагдсан. Тус журмын 9-р зүйл дээр нь тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэхтэй холбоотой бүх харилцааг зохицуулсан заалтыг оруулж өгсөн байгаа. Нийт 31 заал байгаа.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.27 буюу түр буюу удаан зогсох дүрмийн заалтыг зөрчсөн, нийтийн тээврийн хэрэгслийн буудал дээр тээврийн хэрэгслээ орхисон, 1-р эгнээнд авто машинаа орхиж явсан гэх мэт зөрчлүүд дээр ачиж шилжүүлэхийг тус журмаар зохицуулж өгсөн. 

-Цахим орчинд энэ сараас эхлэн ачна гэсэн мэдээлэл явж байна. Хуулийн ямар нэгэн заалтад нь өөрчлөлт орсон юм уу

2019 онд батлагдсан тус журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тиймээс тус журмын дагуу л ачиж шилжүүлж байгаа. Шинээр ямар нэгэн дүрэм журам батлагдаагүй. 

-Нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа тээврийн хэрэгслийг торгодог. Энэ хүрээнд автобусанд камер суурилуулсан байгаа. Нийт хэдэн автобусанд камер суурилуулсан байгаа вэ

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 1100 автобусны ард буюу урд хяналтын камер суурилуулсан. Энэхүү ажил энэ оны 9-р сараас эхлэн хэрэгжиж байгаа. Тухайн автобусанд суурилуулсан камераар нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож байгаа тээврийн хэрэгслийг бүртгэж замын хөдөлгөөний удирдлагын төв руу илгээдэг. Одоогийн байдлаар 217 зөрчлийг илрүүлээд байгаа. 

Шууд дамжуулалт: