Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 1 гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.
Уг гал түймэрт /Г. 5 настай эрэгтэй, А. 3 настай эмэгтэй/ өртөж нас барсан. Буцалтгүй нэрвэгдэгчийг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.