Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.17 12:38
3173
Н.Номтойбаяр: Төр хүрсэн бүхэн дампуурдгийг амьдрал харууллаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулга  авлаа. Тэрээр " Зангиа зүүсэн болгон эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна гэдэг ч үнэндээ төрийн оролцоог нэмж, сонгуулийн мөнгөө босгож байна. Үг нь тийм боловч үйлдэл нь улам төрийн оролцоог нэмж байна. Шаардлагатай шаардлагагүй албан тушаал бий болгож өөрсдийн хүмүүсээ томилдог. Түүгээр дамжуулж хулгай хийдэг. Төр орсон бүх төсөл дампуурч байгааг өнөөдөр нотоллоо шүү дээ. Газрын тосны үйлдвэр гэхэд захиргааны барилга, суурь байгууламжийн цутгалтаас өөр байгууламж харагдахгүй байна.  Төр нийтийн эрх ашгийг тэгш хамгаалж, иргэддээ үйлчлэх л хэрэгтэй. Түүнээс биш төр бизнес хийх хэрэггүй. "Эрдэнэт" , "Эрдэнэс тавантолгой"-оо сайжруул л даа. Хүнд хэцүүгийн нугацаанд зовж байгаа ААН-үүдээ хэнтэй гэрээ байгуулахыг зааж өгөөд явж болохгүй. Нэг талдаа авлига хулгайтай тэмцэнэ гээд. Нөгөө гараар авлигын эх үүсвэрийг хийж болохгүй. 

Нэг хүнд ногдох ДНБ өсч байна гэж байгаа ч энэ үнийн өсөлтийн 90 орчим хувьд зэс, нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотой Эрдэнэт Эрдэнс тавантолгой л бүрдүүлж байна. Бусдаар зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаад ирэхээр хулгай шингэсэн үнэ өртгийг дийлэхгүй. Өнөөдөр мөнгөний бодлогын талаар Монголбанкныхан оруулж ирлээ. Гишүүүд хүү өндөр, хүртээмж бага байна гэнэ. Жишээлбэл нэг гишүүн 80 сая төгрөгийн байр арван жилийн дараа 300 сая төгрөг боллоо гэж байна. Хүүндээ асуудал байгаа юм биш. Зайсан болон долоон буудалд баригдаж байгаа байр ипотекийн зээлд хамрагдаж орох нь яг ижил зарчмаар байна. Хотын бодлого, утаа түгжрэлийн эсрэг хүнд хэцүү байгаа газар, орлого багатай байгаа иргэдийн ипотекийн зээлийн задаргаа өөр баймаар байна. Үүнийг илүү уян хатан бодлогоор, иргэдийн цалин тэтгэвэр тэтгэмжтэй уясан уян хатан бодлого баримаар байна. Төр ипотекийн зээлийн эх үүсвэр гаргаад үүгээр ашиг хийх нь  гол зорилго биш" гэлээ.