Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.10.18 17:21
890
О.Батнайрамдал: БЗС-аас хэн нэгэн даргын хүүхэд зээл авсан гэдэг нь дараагийн асуудал

Өнөөдөр БЗС-тай холбоотой асуудлаар БСШУСЯ-ны ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. 

О.Батнайрамдал УИХ-ын гишүүн:  Өнгөрсөн долоо хоногт БСШУСЯ-ны байнгын хороо хуралдаж, БЗС-ийн үйл ажиллагаа, журмын биелэлт, БЗС-тай холбоотой асуудлыг цаашид хэрхэн цэгцэлж, дараагийн түвшинд гаргах вэ зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тус ажлын хэсгийг О.Батнайрамдал миний бие ахална. 

БЗС-ийн асуудлыг бараг бүгд мэддэг боллоо, гэвч маш олон зээлүүд төлөгдөөгүй хэвээр байсаар байна. Үүн дээр нэлээн асуудал гарч байгаа. 

БЗС-ийн тэглэлтүүд 2008 оноос хойш зургаан сайдын 17 сайдын тушаалаар өнөөдрийн ханшаар тооцвол 87,6 тэрбум төгрөгийн зээл тэглэсэн. Хууль бус сайдын тушаал гарсан гэсэн үг. 

Энэ нь хууль бус учир хүчингүй болгох ёстой гэсэн АТГ-ын дүгнэлт өнгөрсөн сарын 30-ны өдөр гарсан. Тиймээс энэ хууль бус тушаалууд бүгд хүчингүй болох ёстой. 

Яг ямар хууль зөрчсөн нь АТГ-ын дүгнэлт дээр маш ойлгомжтой гарсан байгаа. 2011 оны долоодугаар сарын 9-ны дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д аливаа татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа суралцагчийн зээлийг чөлөөлөх, хөнгөлөх, хүчингүй болгох журмыг УИХ тогтооно гэсэн байгаа. Гэхдээ УИХ-аас хэзээ ч журам гараагүй. Энэ нь хуулийн 8.8-ийг зөрчиж, хууль бусаар үе үеийн сайд нар шийдвэр гаргасан.

Захиргааны тухай хуулийн 48.1 дэх хэсэгт: Боловсролын ерөнхий хуулийн 26.1.26 дахь хэсгийг үндэслэж хүчингүй болго гэх дүгнэлт гарч байгаа. 

Өнөөдөрийн байдлаар 364 тэрбум төгрөгийн гадаад зээл олгогдсон байна. Үүнээс чөлөөлөгдсөн дүнг аваад үзвэл 87.6 тэрбум төгрөгийн 800 орчим суралцагчийн зээл орж байгаа. Эргэн төлөлтийг аваад үзэхээр одоог хүртэл 8.8 тэрбум л эргэн төлөгдсөн. Нийт хууль бус зээлийг тэглэлтийг аваад үзвэл бараг 360 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдана. 

Энэ зээл татвар төлөгчдийн мөнгө байсан, хуулиараа ч эргэн төлөгдөх нөхцөлтэй. Тиймээс эдгээр хууль бус чөлөөлөлтүүд цуцлагдах ёстой. 

Гэхдээ одоогийн байдлаар 800 орчим суралцагчийн мэдээлэл байгаа ч тэр дарга сайдын хэдэн хүн зээл авсан гэх мэдээлэл бидэнд байхгүй байна. Нэг улс төрч руу ч юм уу, улс төрчийн хувьд гэж авч үзэж болохгүй. Зарчим бол хууль бус байсан учраас тэглэгдэх ёстой. Тэрнээс аль сайд оролцсон, эсвэл хэн нэгний хүүхэд гэдэг нь дараагийн асуудал. 

Шууд дамжуулалт: