Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.10.18 17:42
1112
Ж.Баярмаа: 1.1 их наяд төгрөгийн зээл авч хиймэл дагуул хөөргөхийг дэмжихгүй байгаа

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 2025 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Тиймээс тус асуудлын талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа. 

Ж.Баярмаа УИХ-ын гишүүн: Өмнө нь би хиймэл дагуулын асуудал байр сууриа илэрхийлж байсан. Миний хувьд дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл, зорилго нь 240 мянган малчдад хаа явсан газраа холбогдох боломжийг өгнө гэж байгаа. Хилийн заставынханд интернэттэй байнга холбогдох боломж олгоно гэж байгаа. Онцгой байдалд мөн зориулж ашиглана гэж байгаа. 

Гэтэл манай улсад өнөөдөр мэдээлэл, харилцаа холбоо харьцангуй хөгжчихсөн. Старлинк болон бусад үүрэн телефоны компаниуд байна. Ямар л бол ямар арга замаар мэдээлэл авах, интернэтэд холбогдож, хэлээд байгаа зорилгыг нь хангах боломжууд бүрдсэн гэж бодож байгаа. Үндэсний аюулгүй байдал гэх зүйлийг ярьж байгаа. Энэ талаасаа зөв байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар бол өртөг хэтэрхий өндөр байна гэж байна. Өндөр үнээр буюу 1.1 их наяд төгрөгийн зээл авч хийх гээд байгаа. 

Засгийн газрын зээл жил ирэх тусам асар ихээр нэмэгдэж байна. Ийм байхад нэмээд 10 жилийн хугацаатай зээл авах гэж байна.

Гэвч авах гэж байгаа хиймэл дагуул нь өөрөө хугацаатай буюу 10-15 жил. Хугацаа нь дуусахаар дахин ашиглах боломжгүй болно. Яг зээлээ төлөөд дуусах үед хиймэл дагуул нь ашиглалтаас гарна гэсэн үг. Энэ мэт тодорхойгүй зүйлүүд маш их байгаа. 

Харин манай дотоодын эрдэмтэд 70-80 сая долларт ажиллаж болно гэсэн. Өмнө нь мазаалай гээд хиймэл дагуул хөөргөж байсан. Энэ дотоод капиталаа ашиглаж болдоггүй юм уу. Бүр зайлшгүй шаардлагатай байгаа бол хямд өртгөөр хөөргөж болдоггүй юм уу 

Шууд дамжуулалт: