Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.10.18 18:03
815
Б.Мөнхсоёл: Төсвийн сахилга батыг хангахын тулд иргэд иргэний нийгмийн байгууллагууд маш сайн хянах хэрэгтэй

УИХ-ын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёлоос тодрууллаа

Б.Мөнхсоёл УИХ-ын гишүүн: Өнгөрсөн зун ээлжит бус чуулганаар төсвийн тогтвортой байдлын хуулийн 6.1.2-т өөрчлөлт оруулсан. Энэ дээр Сангийн яамнаас шинэ томёо оруулж ирсэн. Энэ нь төсвийн суурь тэнцэл. Гол зорилго нь хамтарсан засгийн газар байгуулсны үр дүнд томоохон мега төслүүдийг явуулах байгаа.

Хөрөнгө оруулалтын дүн нийтдээ 10.4 их наяд. Гадаадын зээл тусламж нь 3.1 хувьтай байгаа.

Бусад нь улсын болон орон нутгийн төсөв гээд ярьж байна. Төсвийн гол зарцуулалт буюу зарлага нь урсгал зардал нөгөө талдаа хөрөнгө оруулалт гэж ярьдаг. Урсгал зардал өссөн. Бараг 57 хувьтай байгаа. Инфляцитай уялдуулж, цалингийн өсөлт, тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн доод хэмжээг нэмсэнтэй холбоотой болон засгийн газрын өр зээлийн хүүний төлбөр орж байна. 

Төсвийн алдагдалд хамгийн гол нөлөөлж байгаа зүйл бол бүсчилсэн хөгжлийн асуудлууд, дэд бүтэц сайжруулах олон төслүүд орсон байна.

Төсвийн орлого яг энэ хэмжээгээрээ бүрдэж чадах уу. ДНБ тооцоолсон хэмжээгээр өсөж чадах уу гэдэг нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг биелүүлж чадах уу гэдэг асуудалтай тулгарна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, үндэсний аудитийн газар төсвийн төсөл дээр өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ гаргаж ирдэг. Тэдний зүгээс төсвийн дүрмүүдээ баримталсан гэж хэлж байгаа. Гэхдээ энэ нь тоон дээр суурилж гарч ирсэн харьцааны үзүүлэлт. Энэ харьцаа алдагдахаар төсвийн тогтвортой байдлын хуулиа өөрчлөх шаардлага гараад бараг л 15 удаа өөрчилсөн байдалтай байна. Төсвийн сахилга батыг хангахын тулд иргэд иргэний нийгмийн байгууллагууд маш сайн хянах хэрэгтэй.

Шууд дамжуулалт: