Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.10.22 10:55
310
Г.Эрдэнэзул: Стандартын зам байхгүй учраас гоё газруудыг телевизээр л хардаг

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх тайланг хэлэлцэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх асуудал болон бусад эрхүүд нь зөрчигдсөөр ирсэн. Тиймээс тус асуудлын талаар тодрууллаа. 

Г.Эрдэнэзул сургагч багш: Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зам талбай өмнөхөө болвол сайжирч байгаа. Барилга байгууламжууд л стандарт бус байдаг. Сүүлд баригдсан барилгуудын хувьд гайгүй. Нэг хэсэг баахан бордьюр сольсон. Энэ нь тэргэнцэртэй нийгмийн амьдралд оролцдог надад маш их асуудал гарсан. Өмнө нь зам талбай хэдий муухай байсан ч гэсэн бордьюр солихоос өмнө арай гайгүй байсан. Одоо хэтэрхий өндөр болоод, тэргэнцтэртэй иргэн зам гарах хэсгийн уналт байхгүй болсон. Хуучины стандартаараа хийхгүй байгаа нь хэцүү санадсан. Эсвэл замаа борпьюр тавиад хаачихсан. Цас орсон үед бид нар зорчиход бүр хэцүү байдаг. 

Сүүлийн жилүүдэд маш сайхан олон бүтээн байгууламжууд баригдаж байна. Тиймээс хүүхдээ тэрэгтэй нь түрж байгаа ээжүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчино гэж бодож налуу замуудаа тавьж өгөх хэрэгтэй байна. Манай БГД-т шинэ цэцэрлэгт хүрээлэн барьсан. Гэвч хэтэрхий өндөр шаттай учраас би телевизээр л хардаг. Өөрөө очиж чаддаггүй. 

Шууд дамжуулалт: