Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.10.22 11:06
205
С.Рэгзэн: Аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилууллах сонирхолтой болж байна

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл Жайко олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжээд дуусаж байна. Энэ төслийн үр дүнд ажлын байрны дадлагжуулагч гэдэг шинэ нэр томёог Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбарт оруулж иржээ. 

Ажлын байрны дадлагжуулагчийн үйлчилгээ гэх ажлыг бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжуудад оруулсан байна. 

Ажлын байрны дадлагжуулагчдын үр дүнд 151 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байртай болгож, тус иргэдийн нийгэмд оруулах хувь нэмэр, гэр бүлдээ оруулж байгаа хувь нэмрийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр дүнд хүрэх үйл ажиллагаа болжээ. 

Мөн тус төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  ажилууллах сонирхолтой болсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зайлшгүй ажиллуулах квотын тухай олйголттой болсон гэдгийг төсөл хэрэгжүүлэгчдийн талаар хэлж байлаа.

Шууд дамжуулалт: