Гал түймрийн улмаас 49 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:41 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраажээ.
Гэвч гал түймэрт С /49 настай,эрэгтэй/ өртөж нас барсан байдалтай байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.