Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.24 08:58
2178
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн Д.И-д холбогдох хэргийн шүүх хурал болно

Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан. 

Осол гаргасан жолооч нь өндөр хэмжээний согтолттой байсан гэдэг мэдээлэл гарсан бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 24-ны өдөр 11:00 цагт Сонгинохайрхайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан шатны хэлэлцүүлэг болохоор товлогджээ.