Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.25 13:18
2138
Г.Тэмүүлэн: Засгийн газрын оруулж ирж байгаа хоёр асуудал УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна

Засгийн газрын хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: “УИХ татвар тогтоох, төсөв батлах үндсэн эрхтэй. Гэтэл Засгийн газрын оруулж ирж байгаа хоёр асуудал УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байна. Үүнд:

  • - Татвар тогтоох эрхийг Засгийн газар жагсаалтаар батлах эрхээ авах
  • - Бондтой холбоотой асуудлыг Засгийн газар шийддэг болох зэрэг саналыг оруулсан. УИХ-ын гишүүд үүргийнхээ хүрээнд татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулахад хяналт тавих ёстой. Мөн Намод бондын 578 сая ам долларыг дахин санхүүжүүлэх, хүүгийн хэмжээг бууруулах асуудал яригдсан. Төсвийн мөнгө татвар төлөгчдийн мөнгө учраас бид хяналт тавих ёстой" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: