Түгжрэлийн сайд буюу "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн өвөлтэй золгож байхад түгжрэлийн эсрэг богино хугацааны ямар шийдэл хэрэгжүүлж буй нь тодорхойгүй хэвээр байна. Арчилсан намаас томилогдсон түгжрэлийн сайдын түгжээтэй шийдлүүд өнөөх л 10 гаруй жилийн өмнө яригдаж байсан улиг болсон төслүүд байв.
Тэрээр түгжрэлийн эсрэг UBRT барих, буруу рультэй машиныг хэрэглээнээс халах зэрэг өмнө нь яригдаад хэрэгжээгүй шийдлүүдийг ярих нь түүний хэн бэ гэдгийг тодорхойлов.
Эрх мэдэл, албан тушаалын төлөөх томилгооны хор уршиг...
Р.Эрдэнэбүрэн" Дунд болон урт хугацааны томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Маш богино хугацаанд замын түгжрэлд нөлөө үзүүлэх нийтийн тээврийг олон төрөлт болгоно.
-Яармагт тусгай замын автобусны шугам болон буудлуудыг барина.
-Мөн замыг нь өргөтгөх шийдвэр гаргасан.
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр яригдаж байсан төслүүд. Хувийн хэвшлүүд автобусны буудлуудыг барих, Улаанбаатар хот замыг нь барих байдлаар хэрэгжинэ. Мөн 4 замын уулзваруудыг хоёр түвшний болгоно" гэв.
Улиг болсон шийдлүүдийг тоть мэт давтан ярьчхаад би түгжрэлийн эсрэг чимээгүй ажиллаж байна хэмээн хаацайлсаар явна. Ямар ч мэргэжлийн биш, би чадначуудаар дүүрсэн хот түгжрэлээ хэзээ ч шийдэж чадахгүйг түгжээтэй тархитай түгжрэлийн сайдаас илхэн харж байна...