Хиймэл дагуулын төслийн санхүүжилтийн нийт өртөг болон зээлийн асуудлаар:
Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Л.Гантогтох “Хиймэл дагуулын төслийн санхүүжилтийн хувьд хэлэлцээрийн шатанд байна. Одоогоор нийт өртөг нь 225.2 сая евро. Үүнээс Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл нь 82.7 сая евро.
Зээлийн хүү 0.883 хувь, 20 жилийн хугацаатай. Дараагийн хэсгийг тус улсын Засгийн газрын Төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл болон арилжааны банкнаас авна.
Зээлийн нийт дүн 106.2 сая евро. Францын Засгийн газрын Төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл буюу хувьсах хүүтэй зээлийн үнийн дүн нь 25 сая евро. Арилжааны банкнаас авах зээлийн үнийн дүн 81 сая евро. Эдгээр зээл нь арилжааны нөхцөлтэй” гэв.