Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.31 11:45
1405
Г.Очирбат: ЭХЗХ сүүлийн 8 жилд зөвхөн дарга нарынхаа захиалгаар ажилласан

Эрчим хүчний үнэ тарифыг нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн Г.Очирбатаас тодрууллаа.

Тэрээр, "Төсөв дээр хэмнэлт хийж чадвал өөрсдийн эх үүсвэрээрээ станц барих боломжтой. Өнөөдрийн нөхцөл байдалд МАН оруулсан. Эрчим хүчний  зохицуулах хорооноос гаргасан мэдээллээр 2010 оноос хойш алдагдалтай явж байгаад 2012 оноос эхлэн алдагдлаа нөхөөд, 2015-2017 он хүртэл ашигтай ажилласан. 2017 оноос хойш дандаа алдагдалтай болоод эхэлсэн.

Эрчим хүчний зохицуулах хороо сүүлийн 8 жилд зөвхөн дарга нарынхаа захиалгаар ажилласан байна. Бүхэл бүтэн зохицуулах хороо ажиллаж байж цаг тухай бүрд нь зохицуулалт хийх ёстой байсан. 

Эрчим хүчний реформ хийнэ гэснээ зөвхөн үнэ нэмэх асуудал яриад байна. Асар олон тусгай зөвшөөрлөө байхгүй болгох, эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Ингэж байж гадныхан орж ирэх эрх зүйн орчныг бүрдэнэ.

Эрчим хүч яриад эхлэхээр явж, явж хэдэн олгарх компани дээр очдог. Жишээ нь сэргээгдэх эрчим хүчний гэрээ хийсэн 9 компани байна. Эд нар 600,400 төгрөгөөр 1 квт үнийн гэрээг хийсэн. Гэтэл дулааны станцууд 87, 145 төгрөгөөр өгдөг. Эрчим хүчний зохицуулах хороо энэ 9 компанид тусгай зөвшөөрөл өгөөд гэрээ хийсэн болохоор эрчим хүчнийхээ 8,8 хувийг үнэтэй аваад байгаа юм. Ингээд байхаар ДЦС-ууд алдагдалтай ажиллахгүй гээд яах юм. Эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: